Featured post

Зарлал!!!

Дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух (УХЗ)-ны шинэчлэлт болон өндөр бүтээмж бүхий УХЗ суурилуулалт

 Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хорооны 118-р сургуулийн халаалтын системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Японы “Сүүри-Кэйкакү” ХК болон Монголын “Ану-Сервис” ХХК хамтран Япон, Монгол улсын хооронд байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд “Дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух (УХЗ)-ны шинэчлэлт болон өндөр бүтээмж бүхий УХЗ суурилуулалт” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төсөлнь 118-р сургуулийн хажууд 320 суудалтай сургуулийн өргөтгөл, 240 хүүхдийн суудалтай цэцэрлэг шинээр баригдах болсонтой холбогдуулан өвлийн халаалтын улиралд зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон учраас Чех улсад үйлдвэрлэсэн үр ашиг сайтай 300 кВт хүчин чадал бүхий “Карборобот” маркийн 4 ширхэг УХЗ-ыг суурилуулж дулаан хангамжийг сайжруулах зорилготой юм.

 Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс дээрх төслийн талаар дүүрэг, хорооны оршин суугч олон нийтийн санал бодлыг сонсохыг хүсч байгаа тул энэ холбоосоор орж төслийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ холбогдох санал асуулгын хуудсыг бөглөн fumikuwa@gmail.com хаягаар бидэнд илгээнэ үү.

 Мөн та бүхнийг 2014 оны 6 дугаар сарын 28 (Бямба)-ны өдөр 13:00-15:00 цагийн хооронд  Хан-Уул дүүргийн 8 хорооны 118-р сургууль дээр зохион байгуулагдах оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтанд хүрэлцэн ирж дэлгэрэнгүй танилцахыг урьж байна.

http://www.anuservice.mn/